Таныг төрүүлэх гэж
Аав ээж – 2
Өвөө эмээ – 4
Элэнц өвөө эмээ – 8
Хуланц өвөө эмээ – 16
Элэн өвөө эмээ – 32
Хулан өвөө эмээ – 64
Холбоо өвөө эмээ – 128
Өндөр өвөө эмээ – 256
Ингэж явсаар 9 үе дээшлэхэд л 300 орчим жилийн хугацаанд 512 хүн хоорондоо учран амьдарч, үр удмаа үлдээж явсаар та энэ хорвоод төрсөн байна.
Энэ хугацаанд хэчнээн их зовлон, шаналал, уйтгар гуниг, хүнд хэцүүг туулсан бол?
Хэр их аз жаргал, баяр баясгаланг мэдэрсэн бол?
Хэчнээн хайрын түүх байгаа бол?
Энэ олон өвөг дээдсийнхээ хүсэл мөрөөдөл, итгэл найдвар, ирээдүй гэдгээ бодоод үзээрэй…
Энэ хүмүүсийн хэн нэгэн нь л хоорондоо учралгүй зөрчихсөн бол та төрөөгүй байх байсан.
Амьдарч байгаадаа өвөг дээдэстээ талархаж, илүү их хичээгээрэй.