ТЭНГЭР ДЭЛХИЙН БӨӨГИЙН ФЕСТИВАЛЬ
Энд хуран цугларсан Дэлхийн тэнгэр үзэлтэн, бөө мөргөлтөн, байгаль эх Дэлхийнхээ төлөө гэсэн сэтгэлтэй хүмүүн болоод Монголын бүх ард түмэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Тэнгэр үзэлтэн, Бөө мөргөлтөн болон Дэлхийн олон улс үндэстний гол үзэл бодол нь байгаль эх Дэлхийгээ хайрлан хамгаалдаг мөн ард түмнийхээ төлөө байдаг гэдэгт итгэлтэй байна. Бидний хайрлан хамгаалах эрдэнэ баялаг болсон хүн бүр байгаль эх Дэлхийнхээ төлөө дуугарвал дуу нь нэг, дугтарвал хүч нэгтэй байгаад баяртай байна.
Зорилго
Монгол ард түмний уламжлалт ёс заншлын салшгүй чухал соёлын өв болох Бөө мөргөл, зан заншил, нүүдэлчин аж ахуй, язгуур урлаг, эрийн гурван наадам, түүх, соёл, Монголын бүх гайхамшигт зүйлсийг нэг дор түгээн дэлгэрүүлэх зорилготой.
Дэлхийн бүх улс үндэстэнд суурьшсан байгаа Тэнгэр үзэлтэн, Бөө мөргөлтөн, байгаль эх Дэлхийгээ хайрлан хамгаалдаг бүхий л хүмүүсийг өөрсдийн ёс зан заншил, түүх, өв соёлыг найрсгаар туршлага солилцон, бие биедээ таниулж, Монгол улсад нэгэн тэнгэр дор эвлэлдэн нэгдэж Дэлхийн энх тайван, амар амгалангийн төлөө хамтран зан үйл хийх зорилготойгоор “ТЭНГЭР ДЭЛХИЙН БӨӨГИЙН ФЕСТИВАЛЬ”-ийг 2024 оны 5-р сарын 24-нөөс 5-р сарын 27-ны хооронд зохион байгуулах гэж байна.