Тэнгэр Тайлал холбоо нь анх 2014 онд Мөнх дээд элчис хэмээн нэрлэгдэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 2019 онд Тэнгэр Тайлал НҮТББ гэж нэрээ солин өдгөө хүртэл үйл ажиллагаа явуулж байна.
Үүсгэн байгуулагч Зайран У.Хосбаяр, Зөвлөх Удган С.Одмаа нар нийт 50 гаран гишүүнтэй үйл ажиллагаа явуулдаг болно.
Тэнгэр Тайлал НҮТББ нь сүүлийн 5 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа ба Богд Хан уул, Сонгино хайрхан уул, Чингэлтэй уул, Баянзүрх уулын тахилгыг 4 жил бүр өргөн дэлгэр хийсэн билээ. Мөн Өлзийт хайрхан ууланд 13 ястныг бэлгэдсэн сэрэг овоо босгосон мөн тэр хайрхандаа Хавар, Намрын тахилгыг тасралтгүй хийж байгаа.
4 жил тасралтгүй Хоггүй Монгол хөдөлгөөнийг санаачлан удирдаж, олон холбоонуудыг нэгтгэж нийгэмд тустай үйлийг хийсэн. Мөн Хавар болгон мод тарих аяныг хийж ирсэн уламжлалтай.
Тэнгэр тайлал холбоо нь өөрсдийн гэсэн 35 нэвтрүүлэг, 88 богино контент гаргажээ. 2 богино хэмжээний кино гаргаж, олон улсын кино наадамд амжилттай оролцсон.
Сошиал сүлжээнд нийгмийг эрүүл сэтгэхүй рүү уриалсан Монголын бөө мөргөлийг зөв зам руу хөтөлсөн.
Тэнгэр тайлал холбооны зарим гишүүд нь Франц, Европын орнуудад амьдран суурьшдаг ба олон улсын бөөгийн фестивальд тогтмол оролцдог Дэлхийн амар амгалангийн төлөөх уулзалт, хурлуудад идэвхтэй оролцож, индэр дээрээс Монгол бөөгийн төлөөллийн дуу хоолойг идэвхтэй хүргэдэг. НҮБ-ын элч төлөөлөгчөөр ажилладаг болно.
Бидний ойрын төлөвлөгөөнд Улаанбаатар хотын цэвэр усны ундаргын гол нөөц болох хатан Туулыгаа аврах аян юм. Үүнд ойр орчмын хог хаягдал, усны бохирдолд нөлөөлж байгаа үйлдвэр, байгууллага, байгууламжуудад сануулга өгч, үйл ажиллагааг зогсоох ажлуудыг эхлүүлчихсэн явж байна. Хатантуул ээжийнхээ амин сүнс болох лус савдгийг Удган, Зайрангууд маань аргадан тайлж тахисаар ирсэн билээ.
2024 оны 5-р сарын 24-нөөс 5-р сарын 27-ны хооронд болох Дэлхийн Бөөгийн Фестивальд өөрсдийн бүх хүч чадлаа дайчлан ажиллаж байна. Үүний үр дүнд Дэлхийн бөөгийн фестивалийг жил болгон Монголд зохион байгуулах, нүүдэлчин соёл, язгуур урлаг, бөө мөргөлийг Дэлхийд таниулах гол зорилготойгоор идэвхтэй ажиллаж байна.